Ньюс хөтөч: О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын гишүүд мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын гишүүд мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын гишүүд мэдээлэл хийнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос  секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Эрс хүйтэрч Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 5-7 градус дулаан байна

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Монголын эдийн засгийн форум болно
  • Олон улсын Ротари Сангийн санхүүжилтээр Улаанбаатар Ротари Клуб, АШУҮИС, Өргөө Амаржих газрын хамтарсан “ЭХ НЯЛХСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ”  төслийг 2013 оноос хойш хэрэгжүүлж байна. Уг төслийн 4-р үе шат болох “Эх баригчдын эмнэл зүйн яаралтай тусламжийн ур чадварыг сайжруулах” сургалтын нээлт маргааш /2018.05.21/ өглөө 09.00 цагт Өргөө амаржих газрын хурлын танхимд болно. Холбоо барих утас: 99071768 – А.Мөнхжаргал

10.00

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Нээлттэй сонсголын” танхимд болно.

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Нутгийн удирдлагын” танхимд болно.

11.00

  • Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар нь өөрийн байрандаа иргэд, хэрэглэгч, аж ахуй нэгжээс ирүүлсэн гомдол, саналын мөрөөр хийгдсэн хяналт, шалгалтын ажил, зарим онцлох ажлуудаар хэвлэлийн хурал зарлалаа. Холбоо барих утас: 89032498
  • ‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд Иргэн Д.Лхагвадорж Төрийн албыг төрлийн алба, төсвийн мөнгийг хувьдаа завшигч СБД-ийн Засаг дарга Х.Болормаа, Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга нарын талаар мэдээлэл хийнэ.
  • “Эрдэнэс-Таван толгой” компанийн байранд “1072 хувьцааны мэдээллийн төв”-ийн нээлт болно.

11.30

  • Монгол Нюьс мэдээллийн төвд УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын гишүүд хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • АТГ- ын дарга Х.Энхжаргалд Оюу-толгойн туз-ИЙн гишүүн болох Ерөнхийлөгч асан Н.Багабанди болон Б. Мөнхбаатар Ч. Алтаннар нарийг яаралтай баривчлан шалгахыг шаардана. Оюу-толгойг шалгах ажлын хэсгийн гишүүд Б.жагар А.Эрдэнэбаяр. Холбоо барих утас: 99191388 89118383 88117157
  • ‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд Хотын дарга С.Батболдыг огцруулахыг шаардсан Гэр хорооллын иргэдийн майхантай суултыг хүч хэрэглэн албадан тараасан асуудлаар Гэр хороолол хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

2013.05.21 Лениний музейн үзмэр болон бүртгэлийн дэвтэр хулгайд алдагдсан гэх хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж эхэллээ.

2015.05.21 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй хэлэлцээ хийж, дипломат пасспорт эзэмшигч иргэдийг визээс чөлөөлж, энгийн пасспортод олон удаагийн виз олгодог болгохоор шийдвэрлэлээ.

2015.05.21 “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг Авлигатай тэмцэх газраас баривчлав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж