Орхоноос Завханы чиглэлд нислэг үйлдсэн Ю-12 онгоц осолдож, 28 хүн амиа алдав /1998.05.26/

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Орхоноос Завханы чиглэлд нислэг үйлдсэн Ю-12 онгоц осолдож, 28 хүн амиа алдав /1998.05.26/

1924.05.25 Сургалтын 10-13 онгоц Монголд бууснаар Монголын иргэний агаарын тээврийн байгууллага байгуулагдсан гэж үздэг.
1947.05.22 Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг байгуулагдав.
1949.05.24 БНМАУ, Албани улсын хооронд дипломат харилцаа тогтоов.
1960.05.23 БНМАУ болон БНХАУ-ын Засгийн газар Бээжин хотноо 1956 оны наймдугаар сарын 29-нд байгуулсан “БНХАУ-аас БНМАУ-д үзүүлэх эдийн засаг болон техникийн тусламжийн гэрээ” –ний эцсийн хувилбарыг хэлэлцэн гарын үсэг зурав. Энэхүү гэрээний дагуу БНХАУ 1956-1959 оны хооронд БНМАУ-д тусламжаар нэхмэлийн үйлдвэр, шилний үйлдвэр, дулааны цахилгаан станц, цаасны үйлдвэр усан сан зэрэг 17 байгууламжийн төсөл, техник хэрэгсэл нийлүүлэхээр болов.
1964.05.22 БНМАУ, Швейцарын холбооны улстай дипломат харилцаа тогтоов.
1981.05.21 БНМАУ, БНХАУ-ын Засгийн газрын хооронд 1981 онд харилцан бараа нийлүүлэх протоколд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.
1981.05.26 МАХН-ын 18-р Их хурал хуралдав. Хурлаар БНМАУ-ын улс, ардын аж ахуй, соёлыг 1981-1985 онд хөгжүүлэх 7-р таван жилийн төлөвлөгөөний удирдамжийг батлав.
1993.05.25 БНХАУ-ын Засгийн газраас Монголын засгийн газарт бэлгэлсэн 1600 тонн гурилыг хятадын тал Эрээн хот хүртэл хариуцан тээвэрлээд Монголын талд хүлээлгэн өгөв.
1998.05.26 Орхон аймгаас Завханы чиглэлд нислэг үйлдэхээр хөдөлсөн “МИАТ” компанийн Ю-12 онгоц Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт оршдог Байшинт ууланд осолдож, 28 хүний амь нас үрэгдэв. Эдгээрээс  долоо нь 0-4 насны хүүхдүүд байсан байна
2003.05.22 Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди Төрийн ордноо Монгол улсад айлчилж буй БНХАУ-ын Гадаад явдлын яамны дэд сайд Ван Ийг хүлээн авч уулзав.
2013.05.21 Лениний музейн үзмэр болон бүртгэлийн дэвтэр хулгайд алдагдсан гэх хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж эхэллээ.
2015.05.21 Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй хэлэлцээ хийж, дипломат паспорт эзэмшигч иргэдийг визээс чөлөөлж, энгийн паспортод олон удаагийн виз олгодог болгохоор шийдвэрлэлээ.
2015.05.21 “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг Авлигатай тэмцэх газраас баривчлав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж