АНУ, Хятад худалдааны дайныг зогсооно

Хуучирсан мэдээ: 2018.05.20-нд нийтлэгдсэн

АНУ, Хятад худалдааны дайныг зогсооно

АНУ, Хятад худалдааны дайныг зогсооно

АНУ-аас Хятад улстай худалдааны алдагдлыг бууруулах арга замыг эрэлхийлэх замаар “худалдааны дайн”-ыг алгасахаар ярилцаж тохиролцжээ. Хоёр талын яриа хэлэлцээр өнгөрсөн пүрэв гаригт эхэлж, бямба гариг хүртэл үргэлжилжээ. Уулзалтын үеэр дэлхийн хоёр том эдийн засаг хооронд зөрчлийг багасгахаар ярилцсан байна. АНУ болон Хятад улсаас харилцан импортын тарифыг нэмэгдүүлснээр бизнес эрхлэгчид олон тэрбум ам.долларын хохирол амсч буй.

АНУ-ын ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Лоурэнс Кудлоу Хятадтай хийж буй жилийн 200 тэрбум ам.долларын худалдааны алдагдлыг 2020 он гэхэд “боломжит дүн”-д хүргэж бууруулах болно хэмээн мэдэгджээ. АНУ нь өнгөрсөн онд Хятадтай хийсэн худалдаандаа 375 ам.долларын алдагдал хүлээсэн аж.

Эх сурвалж: Associated Press

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж