Ж.Батзандан гишүүнээ миний ч цалинг нэмээд өг

Хуучирсан мэдээ: 2018.05.20-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан гишүүнээ миний ч цалинг нэмээд өг

Ж.Батзандан гишүүнээ миний ч цалинг нэмээд өг

Хаврын улс төрийн халуурал Сүхбаатарын талбайг онилж, өдөр алгасахгүй суулт, жагсаалт үргэлжилсээр байна. Хамгийн сүүлд гэхэд эмч, эмнэлгийн ажилчид, багш нар, Монголын Үйлдвэрчний холбоод нэгдэн Сүхбаатар талбайд жагсч, үсээ хүртэл хусуулав. Тэдний зүгээс цалингаа нэмүүлэхийг шаардаж буй. Харин Засгийн газраас цалинг 50 хувиар шууд нэмэх эдийн засгийн боломж байхгүй, харин үе шаттайгаар нэмнэ гэдгээ тодотгоод буй.

Тэгвэл эмч, эмнэлгийн ажилтны цалинг нэмэх ардын баатар парламентаас гарч ирэв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “эмч, багш нарын тэмцлийг ойлгож байгаагаа илэрхийлээд, тэдний цалинг би нэмүүлнэ” гэдгээ илэрхийлэв. Улс орны эдийн засаг, төсөв мөнгө, Засгийн газар, холбогдох сайдынх нь нэмэх  гээд чадахгүй байгаа цалинг Ж.Батзандан нэмж эсвэл нэмүүлж өгөх гэнэ. 76 гишүүн цалин нэмж, нэмүүлж чаддаг бол багш, эмч нар төдийгүй монголчууд бүгдээрээ цалингаа нэмүүлмээр байна. Жагсч, тэмцсэнийх нь цалинг нэмдэг бол бүгдээрээ Сүхийн талбайдаа ирж тэмцэж, үсээ хусуулъя. Харин шийдвэр гаргаж, цалин нэмүүлж чадахгүй бол ам гарах юун. УИХ-ын эрхэм гишүүн Ж.Батзандан эрх мэдэлтэйдээ эрдэн попорчхов уу, эсвэл жагсагч, тэмцэгч зан нь хөтөлсөн үү бүү мэд. Эсвэл цалингаа нэмүүлэхээр тэмцэж буй эмч, багш нарын сэтгэлийг хөдөлгөж, гоё харагдана гэж бодсон уу. УИХ-ын гишүүдийн хэн дуртай нь цалин нэмж чаддаг бол би ч гэсэн цалингаа нэмүүлье, Ж.Батзандан гишүүн ээ.  

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж