АНУ-ын эсэргүүцлийг үл тоон Бээжин бөмбөгдөгч онгоцнуудаа Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай арал дээр газардууллаа. Холын зайд нисэх чадвартай “H-6K” бөмбөгдөгч онгоцнууд бямба гаригт маргаантай арал дээр газардах сургуулилт хийжээ. Энэ нь Хятадын цэрэг арми газар нутгийнхаа бүх хэсэгт хүрэх чадварыг сайжруулах зорилгын дагуу хийгдсэн сургуулилт гэж Бээжин мэдэгдэв. Хятадын бөмбөгдөгч онгоцнууд Тайвань болон Вьетнам улстай маргаантай хэсэг арал дээр газарджээ. Тус бүсээс Хятадын “H-6K” бөмбөгдөгч онгоцнууд Австрали эсвэл АНУ-ын Гуам арал хүрэх боломжтой гэж Вашингтон мэдэгджээ.
Зүүн Өмнөд Азийн зургаан орны хооронд газар нутгийн маргаан үүсгээд буй тэнгисийн хэсэг бүлэг аралд Хятад улс ноёрхлоо тогтоох шат дараатай ажлыг хийсээр байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА