Спортын төв ордонд бөхийн барилдаантай

Хуучирсан мэдээ: 2018.05.20-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

Спортын төв ордонд бөхийн барилдаантай

Спортын төв ордонд бөхийн барилдаантай

Монголын Үндэсний бөхийн холбооноос дөрөвдүгээр сард зохион байгуулах барилдааны дунд Хөвсгөл аймгаас төрөн гарсан аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан байсан юм. Энэхүү барилдаан холбооны маргааны улмаас хойшлогдсон ч өнөөдөр /2018.05.20/ Спортын төв ордонд болно.

Бөхийн холбооны маргаан дуусаагүй байгаа учраас Баянзүрх дүүргийн прокурорын газраас Бөхийн өргөөний үйл ажиллагааг зогсоосон. Тиймээс өргөөнд болох байсан бөхийн барилдаанууд хойшилсоор байгаа юм. Спортын төв ордонд 1959-1998 оны хооронд Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаанууд болж байжээ. Хамгийн сүүлд 1998 оны аравдугаар сард Улс, аймгийн алдар цолтой томоохон барилдаан болсноос барилдаан болоогүй аж. Тиймээс тус ордонд 20 жилийн дараа дахин бөхийн барилдаан болж байгаа нь энэ юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж