С.Бямбажав, Б.Мөнзаяа нар 10 сая төгрөгийн эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2018.05.20-нд нийтлэгдсэн

С.Бямбажав, Б.Мөнзаяа нар 10 сая төгрөгийн эзэн боллоо

С.Бямбажав, Б.Мөнзаяа нар 10 сая төгрөгийн эзэн боллоо

“Улаанбаатар марафон 2018” гүйлтийн тав дахь удаагийн тэмцээнд үндсэн зайд эрэгтэйчүүдээс С.Бямбажав, эмэгтэйчүүдээс Б.Мөнхзаяа нар түрүүлж, 10 сая төгрөгийн эзэн боллоо.

Тэмцээн анх зохион байгуулж эхэлснээс хойш олон улсын шилдэг тамирчдыг урин оролцуулж байсан. Энэ хугацаанд БНХАУ, БНСУ, Япон, Бутан болон дэлхийд марафоны төрлөөр тэргүүлж буй Кени, Этиопын тамирчдыг урилгаар оролцуулж ирсэн.

Тав дахь удаагийн “Улаанбаатар марафон 2018” гүйлтийн тэмцээн онлайн бүртгэлд нийт 30996 иргэн бүртгүүлжээ. Мөн Кени улсаас гурван тамирчин оролцсоноос гадна Монголд амьдарч буй гадаадын 30 орны гүйгчид оролцсон байна. Австрали, Америк, Бахрейн, Болив, Итали, Малайз, Канад, Франц, Этиоп, Япон, ОХУ, Испани зэрэг дэлхийн 30 орны 452 иргэн бүртгэлд хамрагджээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж