Тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2018.05.20-нд нийтлэгдсэн

Тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан тавдугаар сарын 20-ны 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдөр /2018.5.20/ Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Ховдын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурахыг анхааруулж байна. Мөн өнөөдөр /2018.5.20/ нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи ширүүсч шороон болон цасан шуурга шуурч, 20-21-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.

Түүнчлэн баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаархаг нутгаараа хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун болон төвийн аймгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 2-7 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 15-20 градус, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

 

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж