Монголын дурангийн мэс заслыг дэлхийн түвшинд хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2018.05.20-нд нийтлэгдсэн

Монголын дурангийн мэс заслыг дэлхийн түвшинд хүргэнэ

Монголын дурангийн мэс заслыг дэлхийн түвшинд хүргэнэ

Монголын дурангийн мэс заслын чуулга уулзалт боллоо. Уулзалтыг Монголын элэг, цөс, нойр булчирхайн нийгэмлэгээс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг сайжруулах, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх, олон улсад нэвтэрч байгаа технологийг танилцуулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн гуравдугаар чуулга уулзалтад аймг, нийслэлийн 500 гаруй мэс заслын эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцов.

Уг  арга хэмжээг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн  нээж үг хэлэхдээ “Чуулганыг мэдээллийн дэвшилтэд технологийг ашиглан ходоод, гэдэсний залгаасын мэс заслыг нээлттэй аргаар, хүндрэлтэй тохиолдолд дурангийн аргаар цөсний хүүдий авах мэс заслуудыг Хавдар судлалын үндэсний төвийн сургалтын танхимд шууд дамжуулан оролцогчдод хүргэж байгаа нь онцлог. Мөн мэс заслын, дурангийн, дүрс оношилгооны эмч, сувилагч нар бид Монголд хамгийн их хийгддэг цөсний хүүдийн хагалгааг аюулгүй хийх удирдамжыг хэлэлцэн чуулж байна” гэлээ.

Мөн чуулганаар олон улсын зөвлөхүүдийн хамтран боловсруулсан SAGES, IRCAD, Италийн мэс заслын нийгэмлэгийн урдирдамжийг үндэслэн “Дурангийн аргаар цөсний хүүдий авах мэс заслын үеийн аюулгүй байдлыг хангах, мэс заслын дараах хүндрэлийн үеийн эмчилгээний заавар”-ыг эмч, мэргэжилтнүүдэдээ танилцууллаа. Ингэснээр цөсний хүүдийг дурангийн аргаар авах мэс заслын технологийг дэлхийн түвшинд хүргэх, эмчилгээний үр дүнг сайжруулахад чиглэсэн томоохон эрхзүйн баримт бичигтэй болж байгаа юм.

Р.Ренчиндулам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж