Кенийн тамирчид замаас гарч монголчууд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.05.19-нд нийтлэгдсэн

Кенийн тамирчид замаас гарч монголчууд түрүүллээ

Кенийн тамирчид замаас гарч монголчууд түрүүллээ

Нийслэлийн Засаг даргын 2017 оны захирамжаар зохион байгуулагдсан “Улаанбаатар марафон 2018” олон улсын гүйлт өнөөдөр /2018.05.19/ Сүхбаатарын талбайд боллоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах болсон энэхүү гүйлтийн тэмцээнийг анх 2014 онд нийслэлийн нийтийн Биеийн тамир, спортын хорооноос зохион байгуулж байжээ.

ОНЛАЙН БҮРТГЭЛД 30996 ИРГЭН БҮРТГҮҮЛЖЭЭ

“Улаанбаатар марафон” гүйлтийн тэмцээн анхны тэмцээнээс эхлэн олон улсын шилдэг тамирчдыг урин оролцуулж байсан. Энэ хугацаанд БНХАУ, БНСУ, Япон, Бутан болон дэлхийд марафоны төрлөөр тэргүүлж буй Кени, Этиопын тамирчдыг урилгаар оролцуулж ирсэн.

V дахь удаагийн “Улаанбаатар марафон 2018” гүйлтийн тэмцээн онлайн бүртгэлд нийт 30996 иргэн бүртгүүлжээ. Мөн Кени улсаас гурван тамирчин оролцсоноос гадна Монголд амьдарч буй гадаадын 30 орны гүйгчид оролцсон байна. Австрали, Америк, Бахрейн, Болив, Итали, Малайз, Канад, Франц, Этиоп, Япон, ОХУ, Испани зэрэг дэлхийн 30 орны 452 иргэн бүртгэлд хамрагджээ.

Сүхбаатарын талбайд болсон гүйлтийн арга хэмжээний үеэр спортын байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдэд зориулсан тусгай хөтөлбөрүүдийг бэлтгэсэн. Тодруулбал, бодибилдингийн үзүүлбэр, цэнгээнт бүжгийн тэмцээн, хөгжөөнт тоглоом зэрэг арга хэмжээг олон нийтэд таниулж, спортын өдөрлөгийг зохион байгуулав.

С.БЯМБАЖАВ, Б.МӨНХЗАЯА НАР ҮНДСЭН ЗАЙД ТҮРҮҮЛЖ, 10 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

“Улаанбаатар марафон 2018” олон улсын гүйлтийн хамгийн гол төрөл болох 42 км 195 метрийн зайд монголчууд илүүрхлээ. Учир нь энэ зайд Кенийн эрэгтэй хоёр, эмэгтэй нэг тамирчин оролцсон боловч замаа дуусгаж чадсангүй. Тэд олон улсын цуврал тэмцээнд оролцож байгаад Монголд ирсэн нь сэргэлт авч чадаагүй байх магадлалтай гэж зохион байгуулагчид үзжээ. Мөн цаг агаарын нөхцөл байдал ч нөлөөлсөн байх. Өмнөх жилүүдэд Кенийн тамирчид өндөр амжилт үзүүлж байсан юм. Энэ жилийн урилгаар оролцогч гурван тамирчин бүгд замаа дуусгаж чадаагүй байна.

Марафоны үндсэн зайд эрэгтэйчүүдээс С.Бямбажав, эмэгтэйчүүдээс Б.Мөнхзаяа нар түрүүлж, 10 сая төгрөгийн эзэн боллоо. Марафоны үндсэн төрөл болох 42 км 195 метрийн зайд түрүүлсэн тамирчдыг сүүлийн жилүүдэд тус бүр 10 сая төгрөгөөр урамшуулдаг болсон. Энэ жил Гавьяат тамирчин Б.Сэр-Од оролцоно гэж мандатаа авсан боловч залуу тамирчдаа дэмжих үүднээс тэмцээнд оролцохоос татгалзсан юм.

Мөн эмэгтэйчүүдээс олимп, дэлхийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан туршлагатай тамирчдын нэг ОУХМ Б.Отгонбаяр энэ жилийн марафоныг өнжлөө. Харин энэ зайд 58 настай ахмад тамирчин З.Нина өнгөрсөн жилийн байраа нэгээр ахиулж, наймдугаар байрт оржээ. Мөн зай тус бүрт шилдэг тамирчид оролцсон бөгөөд тэмцээний зарим зайн дүнг танилцуулья.

Нийт онлайн бүртгэлд хамрагдсан оролцогчдын зай тус бүрээр бүртгэлд хамрагдсан хүний тоог хүргэе. 42 км 195 метр 330 хүн, 21 км 095 метрт 318, 10 000 м -800 хүн тус тус бүртгүүлжээ. Оролцогчдын хамгийн их сонгодог төрөл бол 5000 м бөгөөд 12-17 насанд 9408, 18-35 насанд 12895, 36-54 насанд 5757, 55-с дээш насанд 985 хүн бүртгэлээ баталгаажуулж гүйсэн байна. Мөн гэр бүлээрээ оролцсон 386 өрх байсан бол хөгжлийн иргэдийн дунд хараагүй 92, тэргэнцэртэй 25 иргэн олон улсын гүйлтэд оролцлоо.

ДҮН:

42 км 195 метр /эмэгтэй/

  1. Б.Мөнхзаяа – 2:36.14
  2. Г.Хишигсайхан
  3. Б.Халиун
  4. Д.Бадамхатан
  5. Н.Хулан
  6. Т.Ариунболд
  7. Б.Тунгалаг
  8. З.Нина
  9. Чи Зин Цү /Тайвань/
  10. Цай Вэн Кү /Тайвань/

42 км 195 метр. /эрэгтэй/

  1. Ц.Бямбажав – 2:23:22
  2. Г.Бат-Эрдэнэ
  3. Г.Гүррагчаа
  4. Л.Лхавга
  5. Ц.Батхуяг
  6. Ж.Олонбаяр
  7. Сүрэнжав
  8. Н.Сауыржан
  9. Т.Цолмон
  10. П.Отгонбаатар

5 км:

12-17 нас: /эмэгтэй/

  1. М.Номин -22:13:73 миунт
  2. О.Анхил
  3. Э.Хонгорзул
  4. Б.Дэлгэрзул
  5. А.Оюун-Эрдэнэ
  6. Д.Урангоо
  7. Б.Буяндэлгэр
  8. Б.Энхцэцэг
  9. Д.Ууганбилэг нар эхний байрт оржээ. Энэ зайд хоёрдугаар байрт 318 дугаартай тамирчинг тэмцээнээс хасчээ. Учир нь уг тамирчин замын дундаас орсон байна.

36-54 нас /эрэгтэй/

  1. Цэрэнпил – 18:39:27 минут
  2. Ж.Энхбаатар
  3. Д.Ариунжаргал
  4. Дашням
  5. Г.Загдааа 

55-аас дээш нас /эмэгтэй/

  1. Ч.Хэрлэнчимэг – 25:59:01
  2. Ж.Энхтайван – 26.10.05
  3. Ч.Пагмасүрэн
  4. Н.Эрдэнэчимэг
  5. А.Отгон
  6. Б.Отгонбаяр
  7. Ч.Бадамсүрэн
  8. С.Алимаа
  9. И.Цэцэгмаа

1.5 км гэр бүл

  1. Бархүү, Шинэцэцэг
  2. Тэмүүжин, Даваажаргал
  3. Эрдэнэмягмар, Алтансувд

1.5 км /тэргэнцэртэй, эмэгтэй/

  1. И.Оюунтуул -12:09 минут
  2. С.Саранцэцэг
  3. Л.Гэрэлцэцэг

1.5 км  /тэргэнцэртэй, эрэгтэй/

  1. П.Энхманлай – 5:32:24 минут
  2. Б.Эрдэнэтөгс
  3. П.Наранбаатар

1.5 хараагүй /эрэгтэй/

  1. Я.Очирвань
  2. Б.Чинбаяр
  3. Ц.Дорждэрэм

1.5 км хараагүй /эмэгтэй/

  1. Б.Болормаа
  2. Ч.Баярмаа
  3. Д.Оюунгэрэл

Гэрэл зургийг Н.Батмөнх

Марафоны үндсэн зайд /42,195/ эмэгтэйчүүдээс Б.Мөнхзаяа нар түрүүлж, 10 сая төгрөгийн эзэн боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж