Вегаст ганцхан хожил хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.05.19-нд нийтлэгдсэн

Вегаст ганцхан хожил хэрэгтэй

Вегаст ганцхан хожил хэрэгтэй

Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (NHL)-н хагас шигшээ тоглолтууд буюу бүсийн аваргын тоглолтууд үргэлжилж байна. Өнөө өглөө Өрнөд бүсийн аваргын төлөө шалгарсан Вегас Голден Найтс болон Виннипег Жетс багуудын цувралын дөрөв дэх тоглолт боллоо. Тус тоглолт Лас-Вегас хотын “Т-Мобэйл Арена” ордонд болж 3:2 харьцаагаар талбайн эзэн Вегас Голден Найтс багийн ялалтаар өндөрлөсөн байна. Ингэснээр Вегас Голден Найтс баг цувралыг 3:1 болгон тэргүүлж байгаа бөгөөд стэнлийн цомын финалд шалгарахад ердөө нэг хожил хэрэгтэй.

Өнөө өглөө болсон тоглолтонд талбайн эздээс В.Карлссон, Т.Носек болон Р.Смит нар тус бүр нэг гоол оруулсан бол зочин баг Виннипег Жетсээс П.Лайне болон Т.Майерс нар гоол оруулжээ. Лигийн шинэ цэрэг Вегас Голден Найтс баг шинэ мянганы NHL-н  гайхалтай түүхийг бүтээж байна. Тэднийг улирал эхлэх үед энэ хэмжээнд тоглоно гэж таамагласан хоккей сонирхогчид болон мэргэжилтнүүд ч байгаагүй болов уу? 

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж