“Севилийн үсчин” дуурийг амралтын өдрүүдэд тоглоно

Хуучирсан мэдээ: 2018.05.19-нд нийтлэгдсэн

“Севилийн үсчин” дуурийг амралтын өдрүүдэд тоглоно

“Севилийн үсчин” дуурийг амралтын өдрүүдэд тоглоно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ амралтын өдрүүдэд Ж.Россини “Севилийн үсчин” дуурийг тоглоно. 

Дэлхийн хошин дуурийн бэлэг тэмдэг гэж тооцогддог Ж.Россиний “Севилийн үсчин” дуурь нь дэлхийн олон оронд 200 гаруй жил тоглогдож, үзэгчдийн таашаал хүртсэн бүтээлийн нэг билээ. Энэхүү дуурь манай театрын тайзнаа 1979 оны аравдугаар сарын 13-ны өдөр анх тоглогджээ. Тэгвэл уг бүтээл дуурийн театрын тайзнаа 38 жил тасралтгүй тоглогдохдоо хоёр удаа сэргээн тоглогдох хугацаанд гурван үеийн уран бүтээлчид амилуулсан байна.

Шинэчлэн найруулсан “Севилийн үсчин” дуурийн гол дүрүүд болох авхаалжтай, сэргэлэн Фигарод Э.Отгонбат, Л.Болдцэрэн, үзэсгэлэнт бүсгүй Розинагийн дүрийг гавьяат жүжигчин Ө.Уянга болон Б.Одонзаяа нар дуулах аж. Мөн залуу бүсгүйн сэтгэл, хөрөнгөнд шунагч өвгөн доктор Бартологийн дүрийг Б.Алтанхуяг, Э.Амарсайн нар бүтээсэн байна.

“Севилийн үсчин” дуурийг энэ амралтын өдрүүдэд /05.19-20/ 19.00 цагаас Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглоно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж