“Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт” сэдэвт салбар хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2018.05.19-нд нийтлэгдсэн

“Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт” сэдэвт салбар хуралдаан болно

“Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт” сэдэвт салбар хуралдаан болно

Монгол Улсын Засгийн газраас ‘Монголын эдийн засгийн чуулган-2018’ арга хэмжээг 2018 оны тавдугаар сарын 21-22-ны өдрүүдэд болно.

Тус чуулганы ‘Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт’ сэдэвт салбар хуралдаан Монгол Улсын  хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх улмаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл болон экспортыг дэмжихэд чиглэж байна.

Салбар хуралдаан хуралдааны бэлтгэл ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын панелист, модераторууд уулзаж санал солилцлоо. Панелистаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Сүү ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор Н.Баярсүх, Дэлхийн банкны Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын газрын хөрөнгө оруулалтын бодлого, дэмжлэгийн асуудал хариуцсан ахлах зөвлөх Дэн Николлс, модератороор Монголын үндэсний олон нийтийн телевизийн Монголын мэдээ сувгийн ерөнхий продюсер Ц.Цэнд нар ажиллаж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж