Энэ долоо хоногт дуу цахилгаантай бороотой

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Энэ долоо хоногт дуу цахилгаантай бороотой

Энэ долоо хоногт ихэнх нутгаар үүлшиж, бороо орно гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Тодруулбал, энэ сарын 24, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зүүн зүгийн нутгаар, 27-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орох аж. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус байх нь. Харин бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Энэ сарын 26-нд нутгийн баруун хэсэг цаашлаад ихэнх нутгаар дулаарах аж.  Харин өнөөдөр Улаанбаатарт бороо орж, өдөртөө 21-23 градусын дулаантай байна.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж