Төв талбай иргэдийн хөлд дарагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.05.19-нд нийтлэгдсэн

Төв талбай иргэдийн хөлд дарагдлаа

Төв талбай иргэдийн хөлд дарагдлаа

Нийслэлийн Засаг даргын захирамжаар зохион байгуулагдаж буй “Улаанбаатар марафон 2018” төв талбайд болж байна. Энэхүү өдрөөр хотын төв хэсгийн замын хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа билээ.

‘Улаанбаатар марафон-2018’-нд 30 мянган иргэн бүртгүүлсэн. Гэхдээ Сүхбаатарын талбайд иргэдэд зориулсан олон арга хэмжээ болж байгаа тул төв талбай иргэдийн хөлд дарагджээ. Тодруулбал, Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, цэнгээнт бүжиг, хөгжөөнт тоглоом зэрэг олон арга хэмжээ болж байна. Иймээс бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг сэрэмжлүүлж байна. 

“Улаанбаатар марафон 2018” гүйлтэнд Австрали, АНУ, Бахрейн, Болив, Итали, Малайз, Канад, Франц, Этиоп, Япон, ОХУ, Испани зэрэг дэлхийн 30 орны тамирчид болон сонирхогч иргэд оролцож байна. Үүнээс гадна гадаадын иргэд тусгайлсан хөтөлбөрт хамрагдаж байна. 

 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж