ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхий сайд Дмитрий Медведевийн санал болгосон Засгийн газрын сайдуудын нэрсийг баталгаажууллаа.
Дмитрий Медведевийн Засгийн газарт Тэргүүн шадар сайдаар Антон Силуанов ажиллахаар болжээ. Ингэснээр тэрбээр Засгийн газрын санхүү эдийн засгийн асуудлыг хариуцах юм.
ОХУ-ын ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮНИЙ орлогчид
- Татьяна Голикова
- Алексей Гордеев
- Дмитрий Козак
- Виталий Мутко
- Юрий Борисов
- Ольга Голодец
- Максим Акимов
- Юрий Трутнев
- Константин Чуйченко
Шинэ Засгийн газарт суудлаа хадгалж үлдсэн сайдууд
- Гадаад хэргийн сайд Сергей Лавров
- Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев
- Соёлын сайд Владимир Мединский
- Хууль зүйн сайд Александр Коновалов
- Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова
- Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу
- Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров
- Спортын сайд Павел Колобков
- Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешкин
- Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд Максим Топилин
- Эрчим хүчний сайд Александр Новак
Шинэ сайдууд
- Хөдөө аж ахуйн сайд Дмитрий Патрушев
- Барилгын сайд Владимир Якушев
- Байгаль, орчны сайд Дмитрий Кобылкин
- Зам тээврийн сайд Евгений Дитрих
- Алс дорнодыг хөгжүүлэх яамны сайд Александр Козлов.
- Онцгой байдлын газрын дарга Евгений Зиничев
- Хойд Кавказын асуудал эрхэлсэн сайд Сергей Чеботарев
- Соён гэгээрлийн яамны сайд Ольга Васильева
- Дээд боловсрол, шинжлэх ухааны сайд Михаил Котюков
- Олон нийттэй харилцах болон цахим хөгжлийн сайд Константин Носков.
Шинэ засгийн газрын бүтэц
-Боловсрол шинжлэх ухааны яамыг Соён гэгээрлийн яам болон Дээд боловсрол, шинжлэх ухааны яам гэсэн хоёр яамдад хуваасан. Соён гэгээрлийн яам ерөнхий боловсролын сургууль болон тусгай боловсролын асуудлыг хариуцах бол Дээд боловсрол, шинжлэх ухааны яам нь шинжлэх ухааны судалгаа, асуудлыг хариуцах ажээ. Үүнээс гадна Шинжлэх ухааны байгууллагын холбооны агентлаг байгуулагджээ.
Эдийн засгийн хөгжлийн яамнаас худалдааны төлөөлөгчийн газрыг салгаж, Аж үйлдвэр, худалдааны яам руу шилжүүлжээ.
Мөн Росмолодежь болон Рособрнадзор байгууллагууд Засгийн газрын шууд агентлаг болов.