Кенийн гурван тамирчин оролцож байна

Хуучирсан мэдээ: 2018.05.19-нд нийтлэгдсэн

Кенийн гурван тамирчин оролцож байна

Кенийн гурван тамирчин оролцож байна

“Улаанбаатар марафон 2018” олон улсын гүйлт өнөөдөр Төв талбайд болж байна Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн биеийн тамир, спортын хорооноос хамтран зохион байгуулж буй тав дахь удаагийн марафонд мэргэжлийн болон сонирхогчийн нийт 30000 гаруй оролцогчид бүртгүүлжээ.

“Улаанбаатар марафон 2018” олон улсын гүйлт 42 км 192 м, 21 км 095 м, 10 км, 5 км болон 1,5 метрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон гэр бүлийн гишүүдийн гүйлт гэсэн зургаан төрлөөр шилдгүүдээ тодруулна.

Жил бүр дэлхийн олон орноос шилдэг гүйгчид ирж оролцдог. Энэ жил Кени улсаас эрэгтэй хоёр, эмэгтэй нэг тамирчин оролцохоор болжээ. Мөн манай шилдэг тамирчдаас ОУХМ “Athletic” клубын тамирчин Д.Гантулга, ОУХМ Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа, Л.Отгонбаяр нарын тамирчид 42 болон 21 км-ын зайд уралдана.

“Улаанбаатар марафон 2018” гүйлтэнд Австрали, Америк, Бахрейн, Болив, Итали, Малайз, Канад, Франц, Этиоп, Япон, ОХУ, Испани зэрэг дэлхийн 30 орны 400 гаруй тамирчид оролцохоор бүртгүүлсэн байна.

Мөн өнөөдөр Сүхбаатарын талбайд спортын холбоодын үйл ажиллагаа явагдахаас гадна дэмжигч байгууллагуудын сурталчилгааний ажил болох юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж