Ньюс хөтөч: Нисэх-Миний ирээдүй өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2018.05.19-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Нисэх-Миний ирээдүй өдөрлөг болно

Ньюс хөтөч: Нисэх-Миний ирээдүй өдөрлөг болно

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Чингис зочид буудлын хурлыг танхимд Монголын дурангийн мэс заслын гуравдугаар чуулган эхэлнэ. Холбоо барих утас: 99179899, 99167777, 88306699
  • Говь үйлдвэрийн байранд ‘Сүлжмэл бүтээгдэхүүний улсын аварга оёдолчин шалгаруулах уралдаан болно. Холбоо баритх утас: 9963-1868
  • Улаанбаатар марафон болно.

11.00

  • Нисгэгч, нислэгийн хөдөлгөөн удирдагч, агаарын хөлгийн засварын инженер, онгоцны үйлчлэгч гэх мэт нисэхийн салбарийн нарийн мэргэжлийг хаана эзэмшдэг, ажлын байранд тавигддаг шаардлага, гадаадын их дээд сургуулийн мэдээлэл, ирээдүйд эрэлттэй нисэхийн салбарын мэргэжлийн талаар мэдээлэл өгөх ‘Нисэх-Миний ирээдүй’ мэргэжил сурталчилах өдөрлөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Холбоо барих утас: 91912343

12.00

  • ‘Эмэгтэйчүүдийн Бриллиант Клуб’ ТББ нь “АРТЕРИЙН ДАРАЛТ ИХДЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР”-ийг тохиолдуулан “Монос фарм трейд” ХХК болон АШУҮИС-ийн “Зүрх судасны клуб”тэй хамтран ‘ДАРАЛТГҮЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨ” арга хэмжээг Гэрэлт гудамжинд зохион байгуулна. Холбоо барих утас: 99039988

15.00

  • МЗХ-ны ‘Спирт үү? Спорт уу’ аяны хүрээнд хэрэгжүүлж буй ‘Унадаг дугуйтай Улаанбаатар’ төслийн хүрээнд хийгддэг дугуйн парад 6 дах жилдээ МУИС төв байрны баруун талын автозамаас эхлэн товлосон маршрутын дагуу зохион байгуулагдах гэж байна. Парадын дараа уламжлал ёсоор МУИС-ийн төв байрны баруун талд ‘Бүтээе’ гэдэг үгийг дугуйгаар бүтээнэ. Холбоо барих утас: 80003949, 88090551

ҮЗВЭР 

13.00

  • ‘Бяцхан гурван тоорой сансар огторгуйгаар аялсан нь’ хүүхдийн жүжиг Чойжин Сүитс-т болно.

 

17.00

  • Ж.Россини ‘Севилийн үсчин’ УДБЭТ-т болно.

19.00

  • Алткай хөөмийн урлагийн концерт Улаанбаатар чуулганд болно.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

2014.05.19 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Шанхай хотноо уулзлаа.

2014.05.19 Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь Эрдэнэ зуу хийдэд хулгай орж, долоон ширхэг бурхан алдагдав.

2015.05.19 “Саусгоби сэндс” ХХК-иас улсад учруулсан 35.2 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлэх шийдвэрийг эцсийн шатны шүүх хэвээр үлдээв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж