Монголын түүх, Орос хэлний хичээлийн шалгалтыг цөөн хүүхэд сонгожээ

Хуучирсан мэдээ: 2018.05.19-нд нийтлэгдсэн

Монголын түүх, Орос хэлний хичээлийн шалгалтыг цөөн хүүхэд сонгожээ

Монголын түүх, Орос хэлний хичээлийн шалгалтыг цөөн хүүхэд сонгожээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ бүртгэл хоёрдугаар сарын 5-ны өдөр орон даяар эхэлж, дөрөвдүгээр сарын 16-ны өдөр дууссан юм. Энэ хугацаанд шалгалтад нийт 43846 шалгуулагч бүртгүүлснээс 37950 нь энэ оны төгсөгчид байгаа бол 5896 нь өмнөх оны төгсөгчид байна.

Нийт бүртгүүлсэн шалгуулагчдын дийлэнх нь буюу 32235 /73.5 хувь/ нь математикийн хичээлийг сонгожээ. Харин Монголын түүх, Орос хэлний хичээлийн шалгалтыг хамгийн цөөн хүүхэд өгөхөөр бүртгүүлсэн аж.

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 16-20-ны өдрүүдэд улс орон даяар авах юм. Бүртгэлд хамрагдсан шалгуулагчид “Суудлын хуваариа” хэвлэж авахыг Боловсролын үнэлгээний төвөөс сануулсан байна. 

Их, дээд сургуульд орох оюутны босго оноог хамгийн багадаа 400-480 оноогоор тогтоосон. БСШУС-ын сайдын 2018 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн А/195 тоот тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480, коллеж орон нутгийн их, дээд сургуульд 400 оноогоор тус тус тогтоосон. 

Дашрамд, Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын материалыг газар дээр нь засдаг төхөөрөмж нэвтрүүлэхийг зорьж байгаа аж. Уг системийг ирэх 2019 онд бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ жилийн шалгалтын үеэр туршилтын ажлыг хийх аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж