Ховдчууд спортоор өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.19-нд нийтлэгдсэн

Ховдчууд спортоор өрсөлдөж байна

Ховдчууд спортоор өрсөлдөж байна

Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс нийслэлд ажиллаж амьдарч буй нийт иргэдийнхээ дунд сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис гэсэн дөрвөн төрлөөр спортын наадмыг зохион байгуулж байна. 9 дэх жилдээ болж буй энэхүү наадам “Буянт-Ухаа” спортын ордонд өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр шатар, ширээний теннисний төрлөөр үргэлжлэн явагдах аж. 

Ховдчуудын спортын наадамд 2000 гаруй иргэд оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Жил бүр уламжлал болон зохиогдож буй энэхүү спортын наадам нь Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй нутгийн иргэдийгээ хооронд нь танилцуулах, уялдаа холбоог нь сайжруулах, спортоор хичээллэх, эрүүл мэнд бие бялдраа хөгжүүлэх хүсэл сонирхлыг нь дэмжихэд тэмцээний зорилго чиглэж байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж