Төв замын хөдөлгөөнийг хязгаарлалаа

Хуучирсан мэдээ: 2018.05.19-нд нийтлэгдсэн

Төв замын хөдөлгөөнийг хязгаарлалаа

Төв замын хөдөлгөөнийг хязгаарлалаа

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар марафон 2018” олон гүйлтийн тэмцээн өнөөдөр болж байна. Тав дахь удаагийн тэмцээнтэй холбогдуулж, Энхтайваны өргөн чөлөө, Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвараас “Шангри-Ла”-ийн урд уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 07:00-17:00 цагийн хооронд хязгаарлана.

Мөн нийтийн тээврийн 32 чиглэлийн 300 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт орно. Тухайлбал, хотын төвийн гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний  чиглэлүүд Нарны зам, Намьяанжугийн гудамжаар явах аж. Хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун дөрвөн зам, Нарны гүүр, Зүүн дөрвөн замаар үйлчилнэ. Өнөөдөр троллейбусаар үйлчилдэг Т:2 “5 шар – Ботаник”, Т:4 “Ботаник – Вокзал”, Т:5 “3, 4 дүгээр хороолол-Офицеруудын ордон” чиглэлүүд явахгүй болохыг иргэдэд анхааруулахыг нийслэлийн Тээврийн газраас мэдэгдсэн. Тиймээс иргэд унадаг дугуйгаар явж, алхаж эсвэл Их тойруу болон Нарны замыг сонгогн хөдөлгөөнд оролцоно.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж