Д.Трамп Хойд Солонгост давуу эрх олгохоо мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2018.05.18-нд нийтлэгдсэн

Д.Трамп Хойд Солонгост давуу эрх олгохоо мэдэгдэв

Д.Трамп Хойд Солонгост давуу эрх олгохоо мэдэгдэв

Доналд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтэй хийх уулзалтаа амжилттай болж, цөмийн зэвсгээсээ татгалзвал давуу эрх олгоно гэдгээ Пүрэв гаригт илэрхийллээ.

Гэтэл хоёр удирдагчийн ирэх сард болох түүхэн уулзалтын сураг бүдгэрсээр.

Дональд Трамп сэтгүүлчдэд “хэрэв уулзалт амжилттай болбол Ким асар хүчтэй хамгаалалтад орж, өөрийн улсдаа эзэн суун, Хойд Солонгос баян орон болно. Дипломат арга зам мухардвал Ким албан тушаалаасаа бууж, өстөнүүдийнхээ гарт амь үрэгдсэн Ливийн удирдагч М.Кадафитэй төстэй хувь заяа хүлээж буй” гэжээ. Мөн Трамп “Хэт явцуу цөмийн хөтөлбөрөө татан буулгах” АНУ-ын шаардлагыг буруутгаснаараа Пёньян ирэх зургадугаар сарын 12-ны Сингапурт нэг ширээнд суух уулзалтын санааг царцааж байна.

10 жилийн турш Хойд Солонгосын Хятадтай хийсэн худалдаа өсөлттэй байсан нь АНУ-ын хотууд руу зэвсэг зөөж хүргэх чадалтай пуужин байгуулах технологийн үсрэлт хийхэд нь Хойд Солонгост ихээхэн нөлөөлсөн. Мөн Хятадын удирдагч Си Жиньпин Ким Жон Уны хооронд сүүлийн нэг сарын дотор хоёр удаа хийсэн уулзалтаас үзвэл Си Жиньпины шахалт байж ч болох нь Кимийн царайнаас илэрхий” гэж Дональд Трамп үзэж байна.

Эх сурвалж: Koreatimes

Ө.Баярзул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж