Жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг дэлхий нийтээрээ “Дэлхийн гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Манай улс энэ өдрийг 13 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлээд байгаа. Дэлхийн гэр бүлийн өдрийн хүрээнд НИТХ-ын төлөөлөлгч Д.Баярсайхан санаачлан нийслэлийн СХД-ийн 10, 11, 28-р хорооны гэр бүлийн төлөөллийг оролцуулсан “Алтан ургийн үргэлжлэл” өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр СХД-ийн 11 дүгээр хорооны иргэн А.Сумъяасүрэн, П.Цогбадрах, Н.Алтангэрэл, Ш.Чимэдрэгзэн, М.Ганболд, С.Алтайсүрэн, Г.Сэрээтэр, Х.Батбаяр, Б.Шагдар, 10 дугаар хорооны иргэн Ц.Энхсайхан, Г.Хулан, С.Лхагвадорж, Г.Мондого, А.Чинбат, 28 дугаар хорооны иргэн Ц.Чинсайхан, Н.Агваан, Л.Батцэрэн, Х.Бэлэгсайхан нарын нийт 27 шилдэг гэр бүлийг шалгаруулан “Алтан ургийн үргэлжлэл” өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулан өгсөн юм. Тус өдөрлөгийг жил бүр уламжлал болгож тэмдэглэн өнгрүүлэхээр болоод байгаа юм.
НИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч Д.Баярсайхан “Гэр бүл үнэ цэнэтэй байх ёстой. Гэр бүлийн үнэ цэнийг ойлгож, мэдэрч бие биенээ хайлан тогтвор суурьшилтай байвал Монгол Улсын хөгжлийн үндэс болох юм. Нийт Улаанбаатарчууддаа болон Сонгинохайрхан дүүргийнхээ нийт гэр бүлүүдэд Гэр бүлийн баярын өдрийн мэндийг хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээв.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn