PayPal Шведийн төлбөр тооцооны компани iZettle-ийг эзэмшлээ

Хуучирсан мэдээ: 2018.05.18-нд нийтлэгдсэн

PayPal Шведийн төлбөр тооцооны компани iZettle-ийг эзэмшлээ

PayPal Шведийн төлбөр тооцооны компани iZettle-ийг эзэмшлээ

PayPal Шведийн ухаалаг утас, таблетэд залгаж ашигладаг кредит болон дебит карт уншигч борлуулдаг гар утасны төлбөр тооцооны компани болох iZettle-ийг 2,2 тэрбум ам.доллараар худалдан авлаа. Уг үйл явдал онлайн худалдааны салбар өсөж байгаа өнөөгийн өрсөлдөөнд PayPal-ийн дэлгүүр дэхь ашиглалтын нэр хүндийг эрс нэмэгдүүлнэ гэж үзжээ.

Америкийн PayPal урьд нь eBay-ийн нэг хэсэг байсан бол одоо биеэ даасан дижитал, гар утасны төлбөр тооцооны компани болсон. Өнгөрсөн оны сүүл гэхэд PayPal 200 сая идэвхтэй хэрэглэгчийн данстай байв.

iZettle-ийг эзэмшинэ гэдэг нь PayPal-ийг Европ, Латин Америкийн 11 зах зээл дээр дэлгүүрт ашиглах бололцоотой болно гэсэн үг юм.

PayPal-ийн ерөнхийлөгч Дан Шулман: iZettle-ийн дэлгүүрт хэрэглэгддэг туршлагыг, олонд танигдсан нэр хүнд бүхий дэлхийн хэмжээний дижитал маркетингийн хүч чадалтай, гар утас, онлайны төлбөр тооцоонд манлайлагч PayPal-тай хослуулсан цогц үйлчилгээ болно гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж