Сумдад эсгийний үйлдвэр ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Сумдад эсгийний үйлдвэр ажиллаж байна

Хэнтий аймгийн хэмжээнд жилд дунджаар 
17,2 тонн тэмээний ноос, 1177,9 тонн хонины ноос, нийт 1195,1 тонн ноос
бэлтгэх боломжит нөөцтэй. Он гарсаар тус аймаг 15,9 тонн тэмээний ноос,
1084 тонн хонины ноос бэлтгэн борлуулаад байна.

Бэлтгэсэн хонины ноосны 16,2%-ийг аймгийн эсгийний үйлдвэрт, 2,6%-ийг
малчид өөрсдийн хэрэгцээнд, 2,5%-ийг үндэсний үйлдвэрт, 78,5%-ийг
ченжээр дамжуулан борлуулсан судалгаа гарчээ. Мөн тэмээний ноосны
2,8%-ийг малчид өөрсдийн хэрэгцээнд, 97,2%-ийг ченжээр дамжуулан
худалдсан бөгөөд ноос бэлтгэх ажилд 760 хүнийг хөлсөөр ажиллуулж түр
ажлын байраар хангасан байна.

Өнөөдрийн байдлаар Хэрлэн, Галшар, Дархан, Батноров, Жаргалтхаан,
Өмнөдэлгэр, Баян-Адарга зэрэг долоон суманд жилд 16,5 мянган м2 эсгий
үйлдвэрлэх хүчин чадалтай 11 эсгийний үйлдвэр ажиллаж байгаа аж.


“Хэнтийн мэдээ” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж