АНУ-ын Тагнуулын төв газрыг анх удаа эмэгтэй хүн удирдана

Хуучирсан мэдээ: 2018.05.18-нд нийтлэгдсэн

АНУ-ын Тагнуулын төв газрыг анх удаа эмэгтэй хүн удирдана

АНУ-ын Тагнуулын төв газрыг анх удаа эмэгтэй хүн удирдана

АНУ-ын Тагнуулын төв газрыг ахмад дайчин цолтой, одоогоор орлогч даргаар нь ажиллаж байгаа Жина Хаспел удирдах нь тодорхой болж,  анхны удирдагч эмэгтэйгээр тодорлоо. Хатагтай Хаспел Тагнуулын төв газрын хэрэглэдэг хатуу мөрдөн байцаалтын аргаас болж Сенатад хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан ч олонхийн саналаар дэмжигдсэн юм. Санал хураалтын харьцаа 54х45 байжээ. 

Ерөнхийлөгч Доналд Трампын харьяа нам Бүгд найрамдахчуудын эгнээнд нэгдсэн 6 Ардчилсан намын гишүүн Хаспелийг дэмжих санал өгч, 2 Бүгд найрамдах намын гишүүн нь татгалзжээ.

Тархины хорт хавдартайгаа тэмцэж Вашингтоноос жил шахуу хол байгаа Бүгд найрамдах намын сенатор МкКэйн Хаспелд санал өгөхгүй байхыг Сенатаас шаардаж Пүрэв гаригт өөрөө санал өгөөгүй байна.

Вьетнамын дайны хоригдол байхдаа тамлан зовоолтыг биеэр туулсан Ноён МкКэйн Хаспелийг дэмжих нь буруу дохио болно. Улс орон өөрийгөө аюулгүй байлгах үүднээс бидний даган дуурайх, дэлхий дахинд таниулахыг эрмэлздэг үнэ цэнэтэй зөв, шударгаар уг аргыг хэрэглэх нь зүйтэй гэв. Гэсэн ч Хаспел Трампын засаг захиргаа, өмнөх тагнуулын албаныхан, Ардчилсан намынханыг багтаасан өргөн хүрээний хууль тогтоогчидоос хүчтэй дэмжлэг авчээ.

Албан тушаалынхаа ихэнх хугацаанд нууц албаны ажилтан байсан Хаспел 2002 онд Тайланд дахь АНУ-ын Тагнуулын төв газрын хэсгийн даргаар ажиллаж байхдаа нууц хоригдлыг мөрдөн байцаах үеэрээ усаар шүршин тамлах арга хэрэглэсэн төдийгүй 3 жилийн дараа тэдгээр байцаалт хийлгэсэн видео бичлэгийг устгах тушаал өгч байжээ.

Эх сурвалж: Telegraph

Ө.БАЯРЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж