УИХ-аас томилсон Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийнхэн уржигдар/2018.05.16/ хуралджээ.
Энэ үеэр ажлын хэсэгт багтсан гишүүдийн санал зөрөлдөж, ажлын хэсгийн зарим гишүүнийг ажлаа хийхгүй аргацааж байна гэсэн санал шүүмжлэл өрнөжээ.
Эцэст нь ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Ингэж бие биерүүгээ дайрснаар ажил сайжрахгүй. Мэргэжлийн хүмүүсийн тусламж дэмжлэгийг авч, ажлын хэсгийн гишүүн бүр хариуцлагатай ажиллах учиртай” гээд гишүүн бүрт ил захидал өгсөн аж.