Тэрслүү үг: У.ХҮРЭЛСҮХ, УТААТАЙ БҮҮ ТЭМЦ

Хуучирсан мэдээ: 2018.05.18-нд нийтлэгдсэн

Тэрслүү үг: У.ХҮРЭЛСҮХ, УТААТАЙ БҮҮ ТЭМЦ

Тэрслүү үг: У.ХҮРЭЛСҮХ, УТААТАЙ БҮҮ ТЭМЦ

-АГААРЫН БОХИРДОЛ НЭРЭЭР “УГААЧИХСАН” 216 ТЭРБУМ ТӨГРӨГ ТЭГЭЭД ЮУ БОЛСОН БЭ ГЭЖ ҮҮ. 175 МЯНГАН ЗУУХ БОЛЖ-

Утаа бууруулна гэсэн улстөрч, намын үгэнд хууртахаа ч байж. Утаагүй, ухаалаг Улаанбаатарын аз жаргалтай иргэн гэдэгтээ итгэхээ ч больсон.   Утаа хэзээ ч буурахгүй, утаатай хэн ч жинхнээсээ тэмцэхгүй. Учир нь, утаа бол гоё бизнес. Амны хаалтаас эхлээд зуух өгөх, нүүрс тараах, вэб сайт хийх, реклам цацах, цахилгаан хөнгөлөх, гэр дулаалах, судалгаа хийх, жагсах, цуглах гээд төрийн болон төрийн бусчуудаар дамжуулаад мөнгө угааж болох ашигтай бизнес бол утаа. Утаа нэгэнт бизнес болсныг, утгаар нь бизнес хийдэг маш том бүлэглэл байгааг  Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн өөрөө хүлээн зөвшөөрсөн билээ.Үйлдвэрлэгчид нь ядуус болох энэхүү бизнесийн хүчинд улстөрчид маань цөм ашиг хийгээд удаж буй. Утаа улам өтгөрсөн ч агаарын бохирдол нь эсрэгээрээ багассан гэж ярих хүртлээ. Агаарын бохирдлыг буурсан эсэхийг нүдээр хараад мэдэх ч биш. Утаа өтгөрөх тусам агаарын бохирдол алга болдог гэдэгт 10 настай хүүхэд ч бараг итгэхгүй дээ, уг нь.Утаатай тэмцэгчид олон. Төрийнхөн нь мэдээж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүдээсээ эхлээд салбарын яам агентлагууд, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хэлтсүүд, дүүргүүд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гээд нэрлэгдээд явах байх.  Төрийн бусчууд бас л олон. Жишээлбэл, “Цэвэр агаар сан”, ‘Утааны эсрэг аав ээжүүд’  байна.  Пүрэв гаригийн буюу өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар бохирдол нь буурсан ч өтгөрсөөр байгаа, өвчин зовлонгийн эх үүсвэр болсон утаатай тэмцэх асуудлыг хэлэлцэв. Монгол Улс нийтдээ 216 тэрбум төгрөг агаарт зарцуулжээ. Ахиад 200 тэрбумыг зарцуулах гэнэ. Дээрх мөнгөөр нам даралтын зуух болон гэр хорооллын 100 мянган айлд индукцийн арга нэвтрүүлэхээр болжээ. Үндсэндээ утаагаар ахиад мөнгө угаах шинэ технологи, ШБОС олсон юм байх, Ардын засгийнхан.Өнгөрсөн хугацаанд утаанд зарцуулсан 216 тэрбум дээр ирэх өвөл хийх ажлын өртөг 200 тэрбумыг нэмэхээр нийтдээ 416 тэрбум төгрөг болж байна. Нэг их наядын тал хагас. Овоо мөнгө, ашигтай бизнес байгаа биз. Тэгэхээр утаа юу гэж буурах юм бэ, битгий горьд. Ашигтай бизнесээ ард түмний эрх ашгаар сольдог тэнэг улстөрч байх уу даа, ер нь.Агаарын бохирдол нэрээр “угаачихсан” 216 тэрбум төгрөг тэгээд юу болсон бэ гэж үү. 175 мянган зуух болж. Мөн agaar.mn сайт хийхэд 327 сая төгрөг, судалгаанд 30-40 саяыг, гэрийн дулаалгад 1.9 их наяд, туршилт хийхэд 49 саяыг, сургалт хийхэд 38 сая төгрөгийг зарцуулжээ.  Мэдээлэл сурталчилгаанд хоёр тэрбум, боловсруулсан түлшид татаас олгоход таван тэрбум. Эндээс харахад утаа үнэхээр гоё бизнес юм байна. Тийм учраас л Засгийн газар болгон утаатай утгаар нь тэмцэх сонирхолгүй. Утааг арилгахгүйн тулд утаатай тэмцсээр л байгаа юм. Төрийн мөнгө ямар ёолох биш. Түмний хүүхдүүд эмнэлгийн шалан дээр ханиад, томуундаа дарлуулаад хэвтэх хэнд, ямар даргад ер нь хаматай гэж!

Утааг асуудал гэж харсан бол өнөөдөр эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлэх замаар уг асуудлышийдэж болох жинхэнэ бүтээмжтэй санал байна. Хүчин чадлаа дийлэхээ больсон Дулааны цахилгаан станцуудаа шинэчлэх, ядаж л 20 жил ярьсан тавдугаар цахилгаан станцаа ашиглалтад оруулж байж Улаанбаатарын утаа буурна.

Гэвч, улс төрийн бүлэглэлүүдийн гол бизнес болсон учраас Багануурын цахилгаан станцыг барих асуудлыг гацааж, өнөө л хужаагаар айлгадаг  ажиллагаа сошиалд ид өрнөж байна.  Амин зуулга, ашигтай бизнесийг нь булаах гээд байгаа болохоор арга ч байж уу.Монгол Улсын  нийт  хүн амын 50 орчим хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Тавийн 51-ээс илүү хувь нь гэр хороололд амьдардаг. Өнөөдөр гэр хороололд амьдарч байгаа хүмүүсийн хувьд тогтмол орлого байхгүй, тогтмол ажилгүй. Тогтмол орлогогүй, ажилгүй, ядуу өрхүүд нүүрс байтугайг нь түлнэ. Ямар хөлдөж үхэлтэй нь биш. Монголын өвөл хүйтэн болдог гэж ‘алдарт үг’ ч бий.Утаанд зарцуулсан хэдэн зуун тэрбум төгрөгөө ажлын байр нэмэгдүүлэх, хүмүүсийнхээ орлогыг сайжруулахад зарцуулсан бол арай өөр үзүүлэлт гарах байсан биз. Уг нь агаарт ахиад агаарын мөнгө цацаж суухаар Оюутолгой, Эрдэнэт, Тавантолгой, Эгийн гол, тавдугаар цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц, төмөр замын томоохон төслүүдээ улстөржүүлж, гацааж, зогсоолгүй  байлгүй дэмжихийг нь дэмжиж, хөдөлгөхийг нь хөдөлгөж, босгохыг нь босговол ядаж иргэд нь орлоготой, мөнгөтэй болно.

Орлоготой өрхүүд орчин үеийн технологиор халаалт, дулаанаа шийднэ. Байр орон сууцанд орно. Хэн ч мэдээж, дуртайдаа нүүрс түлээд суугаагүй нь лав.  Тиймээс  утаатай бүү тэмц, улстөрчид өө!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж