Ослоор дөрвөн хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Ослоор дөрвөн хүн нас баржээ

Осол, санамсар болгоомжгүй байдлаас болж дөрвөн хүн амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Увс аймаг руу явж байсан УВА 98-64 улсын дугаартай “КАМАЗ” загварын ачааны автомашин Завхан аймгийн Нөмрөг сумын ойролцоо онхолдсоны улмаас жолооч нь болох 30 настай, эрэгтэй газар дээрээ амьсгал хурааж, хамт явсан 23 настай, эрэгтэй хүнд бэртэж, сумын эмнэлэгт хүргэгджээ. Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын III багийн харьяат, 69 настай, эрэгтэй Хэрлэн голын усанд унаж нас барсан байсныг аймгийн Онцгой байдлын хэлтсийн бүлэг гаргаж цагдаа болон ар гэрийнхэнд хүлээлгэн өгчээ.  Үүнээс гадна Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт 64-69 ДАР улсын дугаартай Пажеро загварын автомашин мод мөргөсний улмаас машинд байсан хоёр хүн нас барсан байсныг тус аймгийн Онцгой байдлын газрын бүлэг гаргаж, хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж