АНУ-ын эмч нарын тусламжтайгаар таван залуу алхдаг болов

Хуучирсан мэдээ: 2018.05.18-нд нийтлэгдсэн

АНУ-ын эмч нарын тусламжтайгаар таван залуу алхдаг болов

АНУ-ын эмч нарын тусламжтайгаар таван залуу алхдаг болов

АНУ-ын нарийн мэргэжлийн эмч нарын тусламжтайгаар Монгол Улсын таван залуу хэн нэгний гарыг харахгүйгээр алхаж чаддаг болов. Энэхүү ажиллагааг Монголын талаас их эмч Х.Эрдэнэбат, АНУ-ын талаас хиймэл эрхтний нарийн мэргэжлийн их эмч Жон Диели (John Dieli) нар удирдан гүйцэтгэжээ. АНУ-ын Вашингтон ДС хот дахь “Эд Нэф” сан 2016 онд уг төслийг санаачлан эхлүүлсэн бөгөөд өдгөө ийнхүү амжилттайгаар үргэлжилж байна. Цаашид энэ төслийг манай улсад “нутагшуулах” ажлыг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн их эмч Х.Эрдэнэбат удирдан үргэлжлүүлэхээр төлөвлөж буй ажээ. 

Г.ХОРОЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж