Хавайн гольфчдыг галт уулын дэлбэрэлт ч зогсоохгүй

Хуучирсан мэдээ: 2018.05.18-нд нийтлэгдсэн

Хавайн гольфчдыг галт уулын дэлбэрэлт ч зогсоохгүй

Хавайн гольфчдыг галт уулын дэлбэрэлт ч зогсоохгүй

Хавайн арлуудын таван галт уулын хамгийн идэвхтэй нь болох Килауеа идэвхжиж эхэлсэн нь арлын иргэдийг ихээхэн сандаргаад байгаа билээ.

Галт уулын дэлбэрэлтээс үүссэн их хар утаа, бүрхэг тэнгэрийг үл тоон гольф тоглож байгаа гэрэл зураг интернэтэд тавигдсан нь олны анхаарлыг ихээр татаад байна. Нэг хэсэг нь галт уулын дэлбэрэлтэд санаа зовж байхад нөгөөх хэсэг нь огт санаа зовохгүй байгаа нь иргэдийг тайвшруулж буй мэт.

Килауеа уулын дэлбэрэлтээс болж олон байшин барилга нурж Хавайн аялал жуулчлалын урсгал түр хугацаанд зогсоод байгаа нь эдийн засагт нь хохиролтой болж байна. Галт уулаас оргилон гарсан халуун нурам 125 км.кв талбайг бүрхээд байгааг АНУ-ын Геологийн судалгааны байгууллага мэдээллээ.

 Бэлтгэсэн Т.ЗАНДАНМЯДАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж