Трамп, Ким нарын уулзалт болох нь эргэлзээтэй байна

Хуучирсан мэдээ: 2018.05.18-нд нийтлэгдсэн

Трамп, Ким нарын уулзалт болох нь эргэлзээтэй байна

Трамп, Ким нарын уулзалт болох нь эргэлзээтэй байна

АНУ-ын төрийн тэргүүн Доналд  Трамп,  Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын ирэх сард товлосон дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил явагдаж байгаа талаар Цагаан ордон мэдээлж  байна. Энэ удаагийн уулзалтын гол зорилго Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоох зөвшилцөлд хүрэх байх ба хэрвээ зөвшилцөлд хүрч чадахгүй бол  байдал өөрөөр эргэхийг АНУ-ын төрийн тэргүүн Хойд Солонгост сануулаад байгаа юм.

Харин Хойд Солонгосын талаас Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилтаа зогсоовол хоёр Солонгос хоорондын яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ гэж Өмнөд Солонгост мэдэгдсэн нь байдлыг хурцатгаад байна. Учир нь, цэргийн сургуулилтаа зогсоохгүй гэдгээ Трамп  мэдэгдсэн. 

Нөгөөтэйгүүр,  уулзалтыг цуцлах талаар эргэлзүүлсэн нэг зүйл АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоны ярилцлага юм. Тэрбээр  “Хойд Солонгосыг цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс татгалзуулахын тулд бид 2003, 2004 оны Ливийн загварыг хэрэглэх хэрэгтэй гэж  бодож байна” хэмээн хэлсэн юм. Харин Трамп Хойд Солонгосыг Ливийн байдалтай адилтгах хэрэггүй бид өөр түвшинд асуудлыг шийдвэрлэх болно хэмээн мэдэгдээд байгаа юм.

Бэлтгэсэн Т.ЗАНДАНМЯДАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж