Хунтайж Харри, Меган Маркл нар Виндзорийн шилтгээнд гэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2018.05.18-нд нийтлэгдсэн

Хунтайж Харри, Меган Маркл нар Виндзорийн шилтгээнд гэрлэнэ

Хунтайж Харри, Меган Маркл нар Виндзорийн шилтгээнд гэрлэнэ

Уэльсийн Эрхэмсэг Хунтайж Хенри болон хатагтай Меган Маркл нар маргааш /2018.05.19/-нд Виндзорийн шилтгээн дэх Гэгээн Жоржийн сүмд хуримлана. Өнгөрсөн 2017 оны арваннэгдүгээр сард сүй тавьснаас хойш тэд Их Британи улсаар тойрон айлчлал хийсэн бөгөөд энэ хугацаанд ард иргэдээс ирж буй дэмжлэгт гүнээ талархаж буйгаа илэрхийлжээ. 

Хунтайж Харри болон хатагтай Маркл хуримын өдөртөө аль болох олон нийтийг хамруулах хүсэлтэй байгаа юм. Иймээс Британийн муж бүрийн Лорд-төлөөлөгч нар олон нийтийн ажилд өндөр хувь нэмэр оруулж идэвхтэй оролцдог 1200 иргэнийг энэхүү тэмдэглэлт баярт оролцуулахаар нэрийг нь дэвшүүлсэн. Эдгээр иргэд өөрсдийн хийдэг ажил, сайн үйлсийн аян зэргийнхээ талаар хэвлэл мэдээллийнхэнтэй хуваалцаж байгаа. Тэдний хуримыг тохиолдуулан залуу манлайлагчид болон нийгмийн сайн сайхны төлөө бахдам ажлуудыг хийж буй иргэдийн амжилтыг тэмдэглэх боломж олдож буйд сүйт хосууд туйлын баяртай байна.

Хунтайжийн ээжийн эгч дүү нар тус гэрлэх ёслолд оролцох бөгөөд Уэльсийн гүнж Дианагийн эгч Жэйн Фелловс авхай хуримын ёслолд зориулан үг хэлнэ.

Улаанбаатар дахь Британийн Элчин сайдын яам гэрлэх ёслолын ажиллагааг Монгол Улсад амьдарч буй Британи иргэд, ЭСЯ-тай хамтран ажилладаг Монголчуудтай хамт шууд дамжуулалтаар үзэн тэмдэглэнэ. 

Эх сурвалж: Улаанбаатар дахь Британийн Элчин сайдын яам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж