2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчит сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл наймдугаар сард эхэлнэ. Харин хамран сургах тойргийн мэдээллийг Нийслэлийн Боловсролын газраас өнөөдөр /2018.05.18/ гаргасан байна. Шинээр ашиглалтад орсон барилга, орон сууцнаас хамаарч хамран сургах тойргийн хуваарьт өөрчлөлт оруулсан бөгөөд урьд жилүүдийн хувьд нэгдүгээр ангид орох багачуудыг хавар тавдугаар сард бүртгэж байжээ.
Э.Бурам