Орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирсон байна. Тодруулбал, тавдугаар сарын 14-нд 18.40 цагт Төв аймгийн Сэргэлэн сумын хоёрдугаар багийн нутаг Долоон уул гэх газар осол гарчээ. Улаанбаатараас Дундговь явах замын 65 км-ээс хойш 200 метрт асфальтан замд T.Land Cruiser-100 Э жолоочтой автомашин онхолдож зорчигч 45 настай эрэгтэй Э нас барсан байна. Хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж.
Э.Бурам