Онцгой байдлын байгууллагын аварга шалгаруулах спортын тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.05.18-нд нийтлэгдсэн

Онцгой байдлын байгууллагын аварга шалгаруулах спортын тэмцээн эхэллээ

Онцгой байдлын байгууллагын аварга шалгаруулах спортын тэмцээн эхэллээ

Онцгой байдлын албаны алба хаагчдын ажил, үүрэг гүйцэтгэх бие бялдрын байнгын бэлэн байдал, ур чадварыг дээшлүүлэх, биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах, спортоор бие даан хичээллэх идэвхи сонирхлыг өрнүүлэх зорилгоор ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооноос төв,орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдын дунд зохион байгуулж буй 2018 оны спортын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Дорнод аймагт эхэллээ.

Спортын тэмцээнийг олс таталт, ширээний теннис, туухай өргөлт, бие бялдрын ерөнхий хөгжлийн 224 тоот дасгал, гар бөмбөг, сонс эргэлт гэсэн төрлөөр зохион байгуулж байна. Тус тэмцээнд нийслэл, зүүн, баруун, өмнөд, хойд бүсээс шалгарсан нийт 15 багийн 320 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Онцгой байдлын байгууллагын төв,орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдын аварга шалгаруулах 2018 оны спортын аварга шалгаруулах тэмцээн маргааш буюу 05 дугаар сарын 19-ний өдөр дүнгээ гаргаж аваргуудаа шалгаруулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж