Хадгаламж банк “Ситинэт”-тэй хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Хадгаламж банк “Ситинэт”-тэй хамтран ажиллана


Улаанбаатар хотын хэмжээнд нийт өрхийн 90 гаруй хувь нь “Хадгаламж банк”-аар дамжуулан байрныхаа мөнгийг төлдөг бол нийслэлчүүдийн маань 30 гаруй хувь нь “Эс Ти Экс Ситинет” компаниас интернэт үйлчилгээгээ авдаг байна.

Тус хоёр байгууллагын албан ёсоор хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол 2011 оны наймдугаар сарын 22-нд болсон бөгөөд “Хадгаламж банк”-ийг төлөөлж Харилцааны хэлтсийн захирал Б.Амартүвшин, “Их тойруу” төвийн захирал Н.Мөнх-Эрдэнэ, “Эс Ти Экс Ситинет” компанийг төлөөлж  Борлуулалтын хэлтсийн дарга Н.Цогтсайхан, Ерөнхий нягтлан бодогч С.Зоригтбаатар нар гэрээг үзэглэлээ.

Хамтын ажиллагааны хүрээнд “Ситинэт”-ийн хэрэглэгчид интернэтийн төлбөрөө “Хадгаламж банк”-ны аль ч салбараар дамжуулан төлөх боломж бүрдэж буй бөгөөд байр, СӨХ зэрэг хэрэглээний бусад төрлийн төлбөрөө төлөхдөө тус банкны “Биллинг” үйлчилгээг ашиглах боломж нээгдлээ.

Түүнчлэн цаг зав хэмнэсэн цахим үйлчилгээнүүд болох Мобайл банк, Мессеж банк, Мессеж мэдээг  ашиглан төлбөр тооцооны мэдээллээ хүссэн газраасаа авах, “Хүний хөгжил сан”-гийн хишиг хувийн мөнгөнөөсөө хэрэглээний төлбөрөө төлөх,  нэрийн данс үүсгэх, хадгаламжийн данс руугаа шилжүүлэх зэрэг банкны олон үйлчилгээг нэг дороос авах боломжоор хэрэглэгчид хангагдаж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж