Монгол зураачийн бүтээл Тайваньд зохиогдсон үзэсгэлэнгийн хагас финалд оролцохоор шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2018.05.18-нд нийтлэгдсэн

Монгол зураачийн бүтээл Тайваньд зохиогдсон үзэсгэлэнгийн хагас финалд оролцохоор шалгарчээ

Монгол зураачийн бүтээл Тайваньд зохиогдсон үзэсгэлэнгийн хагас финалд оролцохоор шалгарчээ

СУИС-ийн багш Д.Баатарсүрэнгийн тосон будгаар зурсан бүтээл “Эделвайс цэцэг”

Монгол улсын Соёл урлагийн их сургуулийн багш Д.Баатарсүрэнгийн тосон будгаар зурсан бүтээл “Эделвайс” болон тус сургуулийн сурагч Т.Тэргэлийн зурсан хэд хэдэн бүтээл Тайваньд зохиогдсон Тайжуны 23 дахь удаагийн “Да Дун уран бүтээлийн үзэсгэлэн”-ийн хагас финалд оролцохоор шалгарчээ. Ирэх зургадугаар сарын дундуур тус үзэсгэлэнгийн эцсийн шатны хариу гарах юм.

“Да Дун уран бүтээлийн үзэсгэлэн” нь Тайванийн Засгийн газраас зохион байгуулдаг олон улсын чанартай хамгийн чухал үзэсгэлэнгүүдийн нэг бөгөөд энэ удаад дэлхийн 40 гаруй улс орон, бүс нутгийн уран бүтээлчид өөрсдийн бүтээлээрээ оролцож, нийт 1390 бүтээл ирүүлжээ. Эхний шалгаруулалт тавдугаар сарын 6-нд зохиогдож, нийт 209 шилдэг бүтээлийг шалгаруулснаас тосон будгаар зурсан 40 бүтээл, анимэйтэд найман бүтээл хагас финалд оролцохоор шалгарсан байна. Шалгарсан бүтээлд Монголын уран бүтээлчин тосон будгийн нэг, анимэйтэд мөн нэг бүтээл байгаа юм. 

Энэ тухай Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Хуан Куо Рун гуай: “Хагас финалд шалгарна гэдэг бол шагнал авсантай дүйцэхүйц сайхан хэрэг. Монгол улсаас оролцсон бүтээл хагас шигшээд  шалгарна гэдэгт эргэлзэхгүй байсан. Учир нь Монгол улс бол соёлын баялаг өв уламжлалтай. Нүүдэлчний соёл, зан заншил нь Монголын соёл урлагийн хөгжлийг бусдаас өөр, өвөрмөц хэв маягтай болгодог” хэмээн хэлжээ.

СУИС-ийн сурагч Т.Тэргэлийн уран бүтээл-“Миний цэнхэр найз”

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж