Газрын тосны үнэ 80 ам. долларт хүрлээ

Хуучирсан мэдээ: 2018.05.18-нд нийтлэгдсэн

Газрын тосны үнэ 80 ам. долларт хүрлээ

Газрын тосны үнэ 80 ам. долларт хүрлээ

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ний Пүрэв гарагт нэг баррель газрын тосны үнэ 80 ам. долларт хүрч өслөө. Энэ нь 2014 оны арваннэгдүгээр сараас хойш ажиглагдаагүй өндөр үнэ болж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс гарч, газрын тосны экспортод тавьсан хоригоо энэ сарын эхээр эргэн сэргээснээс болж Ираны газрын тосны нийлүүлэлт буурсан байгаагийн дээр Венесуэл улсын хувьд ч мөн адил газрын тосны нийлүүлэлт буурсаар хэдэн сарын нүүр үзэж байгаа нь ийнхүү үнийг өсөхөд хүргэж байгаа юм.

Олон улсын шинжээчид ирэх онд нэг баррель нефтийн үнэ 100 ам. доллар хүрнэ хэмээн тооцоолж байгаа боловч, хөрөнгө оруулагчдын зүгээс ирэх оноос ч өмнө ийм байдалд шилжих вий гэсэн зовнил их байна. Сар гаруйн өмнө ойролцоогоор 70 ам. доллартай тэнцэж байсан газрын тосны үнийг эргэн тогтворжуулах аргаа дэлхий нийт хараахан олж амжаагүй байгаагийн сацуу Д.Трампийн дээрхи шийдвэрийн ар дахь давхар төлөвлөгөө юу байсныг анхааралтай ажиглан хүлээж байна.

Г.Сүмбээ

Эх сурвалж: Reuters

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж