Энэтхэг Хойд Солонгостой харилцаагаа эрчимжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.05.18-нд нийтлэгдсэн

Энэтхэг Хойд Солонгостой харилцаагаа эрчимжүүлнэ

Энэтхэг Хойд Солонгостой харилцаагаа эрчимжүүлнэ

Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд  Вижай Кумар Синх Пеньян хотод өнгөрсөн Мягмар гаригаас эхлэн хоёр хоногийн хугацаатай айлчлал хийжээ. Ингэснээр тул улсын зүгээс Хойд Солонгос улсад сүүлийн 20 шахам жилийн хугацаанд анх удаа төрийн айлчлал хийж буй явдал болов.

Айлчлалын үеэр БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо болон Соёлын яамны сайд Пак Чун Нам нар Энэтхэгийн элчийг хүлээн авч уулзжээ. Хоёр улсын харилцан ашигтай байх бололцоог судалж эрчимжүүлэх зорилготой хийж буй энэхүү уулзалт нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөртэй ямар нэг сэжмээр холбогдоогүй болохыг албаны хүмүүс сануулсан байна.

Өнгөрсөн жил Вашингтоны зүгээс ирэх дарамтыг үл тоон Пеньянд Элчин сайдын яамаа нээсэн Энэтхэг улс нь Хойд Солонгос улсыг цөмийн зэвсгээсээ татгалзаж, олон улсын холбоо бүхий байгууллагад нэгдэж ажиллахыг дэмжиж буй байр суурьтай улсуудын нэг билээ.

Г.Сүмбээ

Эх сурвалж: CNBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж