Японы Top Make-up Artist зөвлөгөө өгнө

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Японы Top Make-up Artist зөвлөгөө өгнө

Японы Top Make-up Artist Монголын хэрэглэгчдэд зөвлөгөө өгнө
Дэлхийд номер 1 гоо сайхны брэнд болох Японы Shiseido брэнд  Монголд албан ёсоор салбараа нээгээд удаагүй байгаа билээ.Удахгүй болох 1 жилийхээ ойг тохиолдуулан  Бишрэлт Косметикс  компани Японоос Shiseido брэндийн  арьс арчилгаа, гоо сайхны топ мэргэжилтэнг урьж авчран, Монголдахь гоо сайхны зөвлөхүүддээ сургалт явуулахаас гадна  худалдан авагч,хэрэглэгчиддээ  үнэ төлбөргүй  арьс тодорхойлолт, арьс арчилгааны зөвлөгөө болон будалтаар бэлэг барьж байгаа юм байна. Хатагтай Наоми Ивацүбо  8 сарын 23 наас эхлэн Монголдахь Shiseido гийн салбар болох Central tower 2 дугаар давхарт Монгол  зөвлөхүүдтэйгээ хамтран ажиллаж та бүхэнд “үнэтэй” зөвлөгөө өгөхнээ.

Мөн Хатагтай Наоми Ивацүбо  08 сарын 24,25-ны өдрүүдэд 18,30-д  Бишрэлт Плаза зочид буудлын Royal танхимд  нүүр будалт  болон арьс арчилгааны сургалтыг зохион байгуулах тул эрхэм хэрэглэгч та бүхэн хүрэлцэн ирж хэрэгтэй мэдээлэлээ авахыг урьж байна.

Хаяг: Central Tower, 2 давхарт 201B

Утас :322041, 95090918

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж