Хакүхо нарын гурван бөх башёг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

Хакүхо нарын гурван бөх башёг тэргүүлж байна

Хакүхо нарын гурван бөх башёг тэргүүлж байна

Токио хотод болж буй мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн эхлээд таван өдөр өнгөрлөө. Өчигдрийн барилдаанд ёкозүна Хакүхо М.Даваажаргал Даиешогоор тав дахь даваагаа авсан бол ёкозүна Какүрюү М.Ананд Абиг давлаа. Дээд зиндаанд түрүүлэх бөхчүүдийн тоонд нэрлэгдэж байсан озэки Гойдо хоёр унаатай болсон болж, тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдэж эхэллээ. Тэгвэл секивакэ Точиношин тав дахь даваагаа авсан бол секивакэ Ичиножёо А.Ичинноров  Эндог дийлсэнгүй. Ичиножёо дөрвөн даваа, нэг унаатай боллоо.

Зуны тэмцээнийг таван өдрийн дараах байдлаар ёкозүна Хакүхо, секивакэ Точиношин, Шёода нарын гурван бөх нэг ч унаагүй тэргүүлж байна. Тэдний араас ёкозүна Какүрюү, секивакэ Ичиножёо нарын зургаан бөх дөрвөн даваа, нэг унаатай нэхэж байна.

Дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн нар таван барилдаанаас ганц л даваа авчээ.

Өнөөдрийн барилдаанд Хакүхо Абитай, Какүрюү Дайешотой барилдана. Харин Тамаваши, Ичиножёо нар барилдахаар оноолт таарчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж