Гэр хороолол хөдөлгөөнөөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах шаардлага тавьж, Сүхбаатарын талбайд суулт зарласан. Гэтэл тэднийг Жагсаал, цуглаан хийх тухай хуулийг зөрчсөн гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын шийдвэрээр цагдаагийнхан ирж майхныг нь хураан, суултыг нь тараахаар очсон байна. Тодруулбал, тус хөдөлгөөнийхнийг бүртгэлгүй цуглаан хийж байгаа учраас хууль бус үйлдлээ таслан зогсоох шаардлагыг тус дүүргийн Засаг дарга тавьсан байна. Харин гэр хороолол хөдөлгөөнийхөн уг шаардлагыг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлэн, эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж.
Холбоотой мэдээ