Хожа Насреддины тухай кинонд Жан Рено тоглож магадгүй

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

Хожа Насреддины тухай кинонд Жан Рено тоглож магадгүй

Хожа Насреддины тухай кинонд Жан Рено тоглож магадгүй

Узбекистаны Sputnik сайтад мэдээлснээр Узбекистан, Орос хоёр хамтран дорно дахины алдарт зохиол Хожа Насреддины тухай кино хийхээр тохирчээ.

Кино хамтран хийх санамж бичгийг Каннын фестивалийн үеэр хоёр тал гарын үсэг зуржээ. Оросын талаас киног “Реновацио” компани хийх бөгөөд киноны зураг авалтыг энэ ондоо багтаан эхлүүлэх юм. Зураг авалтыг Узбекистанд хийнэ.

Сонирхолтой нь кинонд Францын нэртэй жүжигчин Жан Реног тоглуулахаар урьсан бөгөөд Жан Рено урилгад нааштай хандаж байгаа хэмээн “Реновацио” компанийн продюсер Георгий Малков хэлжээ.

Кино багийн бүрэлдэхүүний тал нь Узбекийн уран бүтээлчид байх ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж