Долдугаар сард Их Британийн төсөв нь хүлээгдэж байснаас эрс буурсан дүнтэй байлаа. Компаниудын төсвийн орлогын татварыг нэмсэн, мөн банкны татварыг шинээр бий болгосон зэрэг нь төсвийн алдагдлыг бууруулж өгсөн байна.
Их Британийн төсвийн сөрөг сальдо нь өнгөрсөн сард өмнөхийн жилийн мөн үеийн 3,5 тэрбум фунттай харьцуулахад 20 сая фунт болтлоо буурсан байна.
Харин шинжээчид тэр тоог нь 2,4 тэрбум байна гэж хэлж байсан юм. Британийн Засгийн газрын татварын орлого 5,6 хувиар нэмэгдэж, төсвийн зарлага нь 1,9 хувиар өсчээ. Британийн төсөвийн зөрөө буурсан нь Сангийн сайд Жорж Осборны хувьд нааштай эерэг үзүүлэлт болов. Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байгаа энэ цагаар түүнийг төсвөө бууруулах энэ жилийн төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүй гэж шинжээчид үзэж байв.
"Ардын эрх" сонин