Тавантолгойн ашиглалтын асуудлыг ҮАБЗ-д шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Тавантолгойн ашиглалтын асуудлыг ҮАБЗ-д шилжүүлэв

Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын зургадугаарт Тавантолгойн ордын ашиглалтын асуудал орсон бөгөөд төслийн танилцуулгыг Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт оруулж хэлэлцүүлжээ. Засгийн газар уг ордын ашиглалтын асуудлаарх ЭБЭХЯ-наас боловсруулсан саналыг дэмжиж, ҮАБЗ-өөс саналыг нь авахаар шийдвэрлэсэн байна. Одоогоор Тавантолгойн ордыг ашиглах төлөвлөгөөг нарийвчлан танилцуулаагүй байгаа ч дөнгөж сая ЭБЭХ-ний сайд Д.Зоригт энэ асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж