Путин хүнд даацын машин жолоодох эрхтэй хэмээн Песков тайлбарлав

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

Путин хүнд даацын машин жолоодох эрхтэй хэмээн Песков тайлбарлав

Путин хүнд даацын машин жолоодох эрхтэй хэмээн Песков тайлбарлав

Энэ Мягмар гариг буюу тавдугаар сарын 16-нд Крымын гүүрийн нээлт болж гүүрээр гарсан анхны цуваа болох хүн даацын КАМАЗ машины нэгийг Ерөнхийлөгч Владимир Путин жолоодсон юм. Харин Ерөнхийлөгч хүнд даацын машин жолоодох эрхтэй эсэх талаарх шуугиан гараад байгаа юм.

“Бараг 20 жилийн өмнө Ерөнхийлөгч бүх төрлийн машин жолоодох эрхийг авсан хүн” хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүнд тайлбар өглөө.

Путин Таманигаас Керч хүртэл КАМАЗ-ыг жолоодон гүүрийг 16 минутад туулсан юм.

Крымын гүүр нь Оросдоо хамгийн урт гүүр болж байгаа бөгөөд урт нь 19 километр.

Гүүрийг энэ оны сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч барилгын ажлыг төлөвлөснөөс эрт дуусган ийнхүү гүүрээр зорчих хөдөлгөөнийг  энэ долоо хоногт нээсэн. Гэхдээ одоогоор хөнгөн тэрэг зорчих эрхтэй байгаа бөгөөд хүнд даацын машинууд аравдугаар сараас гүүрээр зорчих юм.

Гүүр 6,9 тэрбум рублийн өртгөөр боссон байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж