Оюутолгойг шалгах 13 орос, англи, герман, унгар хэлтэй

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

Оюутолгойг шалгах 13 орос, англи, герман, унгар хэлтэй

Оюутолгойг шалгах 13 орос, англи, герман, унгар хэлтэй

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд захирамж гаргаж, “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир томилогдсон ч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн билээ. Ингээд тус ажлын хэсгийн Дэд ахлагчаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг ахлагчаар томилсон юм.

Д.Тэрбишдагва гишүүний хувьд өмнө нь МАХН-д байхдаа Оюутолгойн гэрээг шалгаж байсан. Тодруулбал, Сангийн сайд асан Ч.Улаан, Шадар сайд асан Д. Тэрбишдагва, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг нарын гурван сайд ажлын хэсэгт багтаж Оюутолгойн зардлын хэтрэлт гээд 2,1 тэрбум ам.долларын зөрчил илүүлж байсан юм. Харин энэ удаад МАН-ын нэрийн өмнөөс ажлын хэсгийг ахалж байна. 

Уг ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нарын долоон гишүүн орж ажиллаж байгаад  өнгөрөгч Баасан гаригт /2018.05.11/ УИХ-ын даргын захирамжаар Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөсөн юм. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Д.Ганболд, М.Оюунчимэг нарыг өөрсдийнх нь хүсэлтээр нэмж томилов.

Ингээд Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэгт багтсан гишүүдийг танилцуулж байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Англи, Орос, Герман хэлтэй

 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1974 онд – Нийслэлийн 10 жилийн 12 дугаар дунд сургууль
  • 1982 онд – ХБНГУ-ын Гумбольдтын Их Сургууль Хүнсний инженер технологич мэргэжлээр
  • 1992 онд – ХБНГУ-ын Берлин хотын Техник, эдийн засгийн институтыг Менежментийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1982-1983 онд – Улаанбаатар мах консервийн комбинатад цехийн мастер
  • 1983-1984 онд – Улаанбаатар мах консервийн комбинатад үйлдвэрийн технологич
  • 1984-1986 онд – Улаанбаатар мах консервийн комбинатад ерөнхий технологич
  • 1986-1988 онд – Улаанбаатар мах консервийн комбинатад үйлдвэрийн дарга
  • 1988-1990 онд – Германы Чөлөөт Залуучуудын дээд сургуульд орчуулагч багш
  • 1992-1994 онд – Германы Бернау хотын захиргаанд ахлах мэргэжилтэн
  • 1994-2000 онд – ‘ТБД Андууд’ ХХКомпаний ерөнхий захирал
  • 2000-2002 онд – Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд
  • 2002-2004 онд – Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд
  • 2004-2007 онд – Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд
  • 2004-2008 онд – Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008-2012 онд – Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд – Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2014 онд – Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2016 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд – Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: Англи, Орос хэлтэй

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1998 – Монгол Улсын Их Сургууль физикч, физикийн багш
  • 2004 – Засагт хан дээд сургууль нягтлан бодогч
  • 2006 – Удирдлагын академи төрийн удирдлагын менежер

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1999-2002 – Төвийн 1, 3-р 10 жилд физик математикийн багш
  • 2002-2004 – Аймгийн татварын хэлтэс ТУБ, нягтлан бодогч
  • 2004-2005 – Аймгийн Засаг даргын Тамгын газарт санхүү, эдийн засгийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга
  • 2009-2013 – Аймгийн МАН-ын хорооны дэд дарга
  • 2013-2015 – Аймгийн намын хорооны дарга
  • 2015-2016 – “Бонсайт” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2016 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Англи, Орос, Турк, Япон хэлтэй

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1993 онд – Нийслэлийн 23 дугаар дунд сургууль
  • 1995-1999 онд – БНТУ-ын Докуз Ейлүл их сургууль эдийн засагч
  • 2004-2006 онд – Сөүлийн Үндэсний их сургууль, Японы олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр
  • 2007-2014 онд – ХААИС-ын Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантур
  • 2014 онд – Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалсан.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2000-2005 онд – “Аста Пресс” ХХК-д эдийн засагч, Ерөнхий захирал
  • 2006-2009 онд – Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах
  • 2009-2012 онд – Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн эдийн засгийн бодлогын зөвлөх
  • 2008-2012 онд – Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга
  • 2009-2012 онд – Монгол ардын намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
  • 2012 онд – Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга
  • 2013-2015 онд – Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга
  • 2015 онд – Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга
  • 2012 оноос – Монгол Ардын Намын Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга
  • 2016 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Англи, Орос хэлтэй

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1992 онд – Нийслэлийн 10 жилийн 42 дугаар дунд сургууль
  • 1997 онд – Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1997-1999 онд – Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн иститутэд багш
  • 1998-2011 онд – ‘Дэлгэрэнгүй хууль’ ТББ-ын тэргүүн
  • 1998-2012 онд – Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч
  • 2000-2010 онд – ‘Advocates International’ олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч
  • 2008 онд – Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн орон тооны бус зөвлөлийн гишүүн
  • 2008-2012 онд – Монгол Улс дахь Япон улсын Элчин сайдын яаманд хуулийн зөвлөх
  • 2012-2016 онд – Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2015-2016 онд – Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
  • 2016 онд – Монгол Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга
  • 2016 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Англи, Орос, Унгар хэлтэй

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1992 онд – Сүхбаатар аймгийн 10 жилийн сургууль
  • 1993 онд – Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль
  • 1994 онд – БНУУ-ын Будапешт хотын хэлний бэлтгэлийн дээд сургууль
  • 1999 онд – БНУУ-ын Мищкольцийн их сургууль Улс төр судлал, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1999-2004 онд – Унгар улсын их сургуульд судлаач багш
  • 2004-2006 онд – Их засаг их сургуульд эрдэмтэн багш, эрдмийн зөвлөлийн гишүүн
  • 2006-2008 онд – Иргэний хөдөлгөөний тэргүүн
  • 2006-2010 онд – Иргэний хөдөлгөөний намын дарга
  • 2010-2012 онд – Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн
  • 2011-2012 онд – ‘Эрдэнэс Таван толгой’ ХКомпаний Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн
  • 2012-2016 онд – Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 онд – Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
  • 2016 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Англи, Орос хэлтэй

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1982 онд – Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль
  • 1990 онд – Цэргийн дээд сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1983-2000 онд – Биеийн тамир спортын *Хүч* нийгэмлэгт тамирчин, Орлогч дарга, Дарга
  • 1999-2004 онд – ‘Аварга’ биеийн тамирын дээд сургуулийн захирал
  • 2004-2008 онд – Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008-2012 онд – Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2009-2010 онд – Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
  • 2012-2016 онд – Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд – Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Орос хэлтэй

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1982 онд – Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль
  • 1987 онд – Хөдөө аж ахуйн дээд сургууль Агрономич мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1987-1990 онд – Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн
  • 1990-1992 онд – Булган суманд агрономич
  • 1992-1997 онд – ‘Хишиг аж ахуй’ компаний захирал
  • 1997-2012 онд – ‘Дорнод гурил’ ХХК-ий захирал
  • 2012-2016 онд – Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн

УИХ-ын гишүүн Д.Ганболд:  Англи, Орос хэлтэй

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1982 онд – 72-р дунд сургууль
  • 1987 онд – ОХУ-ын Тюмень хотын Улсын Их Сургуулийг аж үйлдвэрийн нягтлан бодогч, эдийн засагч
  • 1997 онд – Төрийн захиргаа, удирдлагын институтийг төрийн удирдлагын менежер
  • 1998 онд – Монгол улсын их сургуулийг эрх зүйч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1987-1988 онд – УБ хотын Налайх районы АДХГЗ-ны Санхүүгийн хэлтэст зааварлагч, нягтлан бодогч
  • 1988-1989 онд – Дорнод аймгийн Хилийн цэргийн дугаар ангид хилчин байлдагч
  • 1989-1990 онд – Улаанбаатар хотын Сүхбаатарын районы АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст ерөнхий нягтлан бодогч
  • 1990-1992 онд – Улаанбаатар хотын АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст татвар болон санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч
  • 1992-2000 онд – Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Санхүүгийн хэлтсийн дарга
  • 2000-2008 онд – Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • 2008-2016 онд – Чингэлтэй дүүргийн Засаг дарга
  • 2016 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн
  •  

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: англи хэлтэй

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1990 онд – Дархан хотын 17 дугаар дунд сургууль
  • 1992 онд – Сүхбаатар аймгийн 1 дүгээр дунд сургууль
  • 1997 онд – Монгол улсын их сургууль, Эдийн засгийн сургууль, банкны эдийн засагч
  • 2008 онд – АНУ, Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль
  • 2009 онд – АНУ, Индианагийн их сургууль

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1997-1999 онд – Монголбанк, Хяналт шалгалтын газрын хянан шалгагч
  • 1999-2000 онд – Монголбанкнаас ХААН банкинд Бүрэн эрхт төлөөлөгч, эрх хүлээн авагч
  • 2000-2004 онд – Монголбанк, Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч
  • 2004-2006 онд – Худалдаа хөгжлийн банк, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал
  • 2006-2007 онд – Худалдаа хөгжлийн банк, Дэд ерөнхийлөгч
  • 2010-2016 онд – Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч
  • 2016 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос –  Нутгийн удирдлагын дэд хорооны дарга

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Англи, Орос хэлтэй

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1988 онд – Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1995 онд – ОХУ, Ленинградын улсын их сургуулийн сэтгүүл зүйн факультет, сэтгүүл зүйн мастер
  • 2008 онд – АНУ, Оклахома мужийн Улсын их сургууль, сэтгүүл зүйн мастер

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1995-2009 онд – Монголын үндэсний телевиз, “ММ” агентлаг редактор, ахлах редактор, тоймч
  • 1998-2001 онд – “ММ” агентлагийн ерөнхий редактор-захирал
  • 2009-2012 онд – Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч
  • 2013-2015 онд – Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн ажлын албанд зөвлөх
  • 2013 онд – Монгол ардын намын Нарийн бичгийн дарга
  • 2015 онд – “Монголын мэдээ” агентлагийн захирал
  • 2016 оноос – Монголын хөгжлийн стратегийн хүрээлэн УЗ-ийн гишүүн
  • 2016 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017 оноос – Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж