Компьютерийн S.T.A.L.K.E.R. 2 тоглоомын дараагийн цувралыг хийж байгаагаа GSC_Game World компанийн ерөнхий захирал Сергей Григорович өөрийн Facebook хуудсандаа мэдээлсэн байна.
“GSC Game World компани S.T.A.L.K.E.R. 2-ыг хийж байгааг зарлаж байна” хэмээн тэр бичжээ. Тоглоомын шинэ хувилбарыг 2021 он гэхэд гаргахаар төлөвлөж байгаа аж.
S.T.A.L.K.E.R. тоглоомын үйл явдал Чернобылийн цөмийн станцын хаягдсан орчинд өрнөдөг. Тоглоомын анхны хувилбар болох “Тень Чернобыля” 2007 онд гарсан юм. Түүнээс хойш хоёр удаа шинэчилж, бас гар утасны хувилбараа гаргасан.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ