"Дархан 1" өртөөнд вагон осолджээ

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

"Дархан 1" өртөөнд вагон осолджээ

"Дархан 1" өртөөнд вагон осолджээ

ОХУ, БНХАУ хоорондын экспортын бараа тээвэрлэж явсан ачааны вагон осолдсон байна. Осол 17.00 цагийн орчим бол ‘ДАРХАН 1’ өртөөнд гарчээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр гадаад паркын найман вагон замаас гарсан аж.  Нэг вагонд ачиж явсан үр тариа асгарсан бол нэг вагон хажуугаараа унасан аж.  Ачааны вагон учраас хүний осолдсон, бэртсэн асуудал байхгүй гэдгийг холбогдох байгуулагаас хэллээ.  Асгарсан үр тариаг шуудайлж, вагонд ачихаар болсон гэнэ. Ослын газар дээр Улаанбаатар Төмөр зам ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтбаяр нараар ахлуулсан нийт 200 орчим хүн ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна. Тус өртөөний төмөр замын дэр мод ялзарч муудсанаас вагон замаасаа гарсан бололтой.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж